НҮБ Монголын 21 энхийг сахиулагчийг Улаанбаатарт бэлтгэв
Чихэнд чимэгтэй
2024-09-30
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд 21 алба хаагч энэ сарын 9-нээс эхлэн 16 хоногийн турш хичээллэлээ. Тэдэнд Герман, Балба улс болон Монгол улсын Зэвсэгт хүчний сургагч багш нар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны талаар хичээл орсон байна. Уг дамжаа нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд бие даан үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчийн зайлшгүй мэдвэл зохих онолын мэдлэгийг олгохын зэрэгцээ хэсэгчилсэн болон штабын нэгдсэн дадлага хийлгэн сургаж бэлтгэдгээрээ онцлогтой. Манай улс АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг, Номхон далайн командлалын харьяа “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөртэй хамтран НҮБ-ын штабын офицерын дамжааг 2008 оноос эх орондоо зохион байгуулж буй билээ. Иймд алба хаагчид НҮБ-ын мандат дор аливаа газар орон руу энхийг сахиулагчаар явахдаа эх орондоо сургалтад хамрагдах боломжтой болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.